Утсаар ярьдаг ухаалаг цаг бүтээжээ

Aмерикийн инженерүүд ухаалаг цагны төсөл боловсруулжээ. Тэд шинэ үеийн цаг бүтээх ажилдаа зарцуулах 100 мянган ам.долларыг ганцхан өдрийн дотор босгож чадсан гэнэ. “Agent” хэмээх цаг дэлхийн баячуудын анхаарлыг хэдийнэ татаад байгаа учир одоо 400 мянган ам.долларын хөрөнгө цуглажээ. Худалдаанд гарахаасаа өмнө нэрд гарсан энэхүү ухаалаг цаг 1.28 инчийн дэлгэц, гэрэлт үүлэгч, чичиргээ болон Bluetooth 4.0 програмтай аж.
Мөн эрчим хүч бага зарцуулдаг, “Qi” хэмээх утасгүй цэнэглэл тийн системтэй гэдгээрээ онцгой. Энэ цаг ухаалаг гар утастай холбогддог тул өөрт ирсэн дуудлага болон мэссежийг бугуйн цагаа харж байгаа мэт харах боломжтой гэнэ. Харин гар утсаа хаа нэгтээ мартчихвал ухаалаг цаг хаана орхисныг нь сануулна.
Сонирхуулахад, ухаалаг цагийг энэ оны арванхоёрдугаар сард үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь 249 ам.доллар аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ