Хятадад их хэмжээний бороо орж онцгой байдал зарлажээ

Өчигдөр Хятадынөмнөд хэсгийн нутгаар орсон ширүүн борооны улмаас тус улсын зарим хотуудад их хэмжээний үеэр болжээ. Цаг агаарын албанаас мэдээлж буйгаар тэдгээр нутгуудаар энэ долоо хоногийн турш бороотой байх төлөвтэй байна гэжээ.Тиймээс энэ бүс нутагт орших Чэцянь, Гуанси, Фуцянь, Цянси, Хунань, Юньнань мужуудад онцгой байдал зарлаж, хүчтэй аадар бороо үргэлжлэн орохыг ард иргэддээ анхааруулсан байна.
Дээр дурдсан мужуудад унах хур тунадасны түвшин 50-80 мм хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаа аж. Их хэмжээний бороо орсноос үүдэн хөрсний гулгаа үүсэх, шавар шавхай ихтэй байхыг эрх баригчдын зүгээс оршин суугчдад сэрэмжлүүлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ