Forbes: АНУ-ын хамгийн баян 25 өрхийн хөрөнгө багасчээ

“Форбс” сэтгүүл энэ айл өрхүүдийн чинээлэг байдалд үнэлгээ өгөхдөө, тус тус бизнесмэнүүд биш, харин хөрөнгө нь нэг үеийнхнээс дараачийн үед шилждэг удам дамжсан баячуудыг л харгалзан үзсэн байна.
Энэ нь АНУ-ын хамгийн чинээлэг 25 гэр бүлийг хэлж байгаа бөгөөд ингэхдээ тооноос нь үл хамааран, эдгээр өрхийн мэдэлднийтдээ 722 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрч байдаг юм.
Жагсаалтад тухайлбал, “Форбс” сэтгүүлийн жагсаалтыг гурван жил дараалан тэргүүлж байгаа бөгөөд 130 тэрбум долларын хөрөнгөтэй Уолтоныхны “Wallmart” супермаркетын сүлжээг үндэслэгчдийн гэр бүл оржээ. Буяны үйлсэд хандив өргөдөгтэй холбоотойгоор хөрөнгө нь 2015 оны 149 тэрбум ам.доллараас 130 тэрбум доллар болж буурсан байна.
“Koch Industries” корпорацийн ихээхэн хэсгийг эзэмшдэг ах дүү Чарльз болон Дэвид Кох жагсаалтын хоёрт бичигджээ.Сэтгүүл тэднийг 82 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үзсэн байна.
78 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд амттан үйлдвэрлэдэг “Марс” компанийнгэр бүлийнхэнгуравт бичигдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ