БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нүүрсний үнэд нөлөөлж байна

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч үүнийг дагаад олон салбарт удаашрал үүсэж эхлээд байна. Эдгээрээс хамгийн түрүүнд өртөж байгаа салбар бол уул уурхай тэр дундаа нүүрсний үнэ, эрэлт ч эрс багасч эхлээд байна. Үүний улмаас нүүрс олборлогч компаниуд томоохон алдагдал хүлээж, ажилчдаа хоморголон халах буюу үйлдвэрлэлээ багасгаж, зарим нь үүдээ хааж эхлээд байгаа гэнэ.
БНХАУ-ын Нүүрсний үйлдвэрлэлийн ассоциацийн мэдээлснээр цаашид ч энэхүү ашигт малтмалын үнэ буурах гэнэ. Одоогийн байдлаар 5500К маркийн нүүрс Хятадын “The Bohai-rim Steam-coal Price Index” индекст тонн нь 611 юанийн ханштай байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувиар бага гэсэн үг юм.
Тус улсын бирж дээр хувьцаагаа арилждаг нүүрсний 39 том компанийн удирдлагуудын мэдээлснээр энэ салбарын ашиг сүүлийн үед эрс буурсан гэнэ. Тухайлбал эдгээр компанийн 80 хувь нь өнгөрсөн онд алдагдалтай ажиллажээ. БНХАУ-ын Статистикийн газрын мэдээллээс үзэхэд энэ оны 1-4 дүгээр сард нүүрсний томоохон компаниудын ашиг дунджаар 43.6 хувиар буурч, 23 хувь нь алдагдал хүлээжээ. Гэтэл өнгөрсөн онд дөнгөж 18 хувь нь алдагдалд орж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ