Украинчуудын дийлэнх нь Донбасс, Луганскад сонгууль явуулахыг дэмжихгүй байна

Украины томхон хотуудын оршин суугчдын дөрөвний нэгээс илүү нь Донбасст парламентын сонгууль явуулахыгдэмжиж байна. “Интерфакс-Украина” агентлагийн уламжилснаар, зургаадугаар сарын 9-нөөс 27-нд нийгмийн судалгааны “Socio Streem AG” төвөөс явуулсан санал асуулгын дүнүүнийг гэрчилж байна. Санал асуулгад хамрагдагсдын 57 хувь нь Киевийн эрх баригчдын хяналтаас гарсан эдгээр нутаг дэвсгэрт сонгууль явуулахыг дэмжихгүй байна. Харин энэ нутагт сонгууль явуулах хэрэгтэй гэж 28 хувь нь үзэж, 15 хувь нь асуултад хариулж мэдэхгүй байна гэжээ.

Судалгааны дүнгээс үзвэл, сонгууль явуулах шаардлагатай гэж үзэж байгаа хүмүүсийн 39 хувь нь сонгуулийг аль болох даруй явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Харин 15 хувь нь Украин, ОХУ-ын хилийг дахин хяналтад авсны дараа, 33 хувь нь украины цэрэг нутагтаа бүрэн хяналтаа сэргээсний дараа сонгууль явуулбал зохино гэж үзжээ. Санал асуулгад хамрагдагсдын 13 хувь нь энэ асуултад хариулахад хэцүү байна гэжээ.

Санал асуулгад Украины 100 мянга гаруй хүн амтай томхон хотуудын оршин суугчид оролцсон байна. Түүвэрлэлтийн алдаа 3,6 хувиас хэтэрдэггүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ