НАТО Оростой сөргөлдөх шалтаг хайгаагүй – Столтенберг

НАТО Оростой сөргөлдөх аян шалтаг хайгаагүй гэж Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

“Хүйтэн дайн” нэгэнт түүх болсон бөгөөд түүхээрээ үлдэх ёстой гэж тэр хэлсэн байна.

ГэхдээСтолтенберг Оросын зүгээс аюул учирч байгаа мэтээр дахин дурджээ.

“Бид тухайлбал, хилээ өөрчлөхөд бэлэн байгаа оросынОросын зүгээс урьдчилан таах аргагүй аюул, ээдрээтэй сорилттой тулгарч байна” гэж ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэсэн байна.

Орос улсхамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай Үндсэн актын хүрээнд НАТО-тай хүрсэн тохиролцоог мөрдөхгүй байна гэж тэр хэлжээ.

Варшавт эвслийн дээд хэмжээний уулзалт болсны дараа Орос-НАТО-гийн зөвлөлийн хуралдааныг хийж болох юм гэж Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг түрүүнд нь мэдэгдсэн билээ.Уулзалтын товыг ОХУ-тай хамтран тогтоох ёстой гэж тэр тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ