Польшийн улстөрч Европт эмх замбараагүй байдал үүснэ гэв

Их Британи Европын холбооноос гарах нь бүс нутагт эмх замбараагүй байдал бий болгоно. Польшийн төрийн тэргүүн асан Александр Квасьневски ингэж үзэж байгаагаа илэрхийлснийг германы “Франкфуртер альгемайне цайтунг” сонинд мэдээлжээ.
“Ирэх гурав-таван жилд Европт эмх замбараагүй байдал үүснэ” гэж тэр мэдэгдсэн байна. ЕХ дахь гишүүнчлэлийн талаар британийхтай адил нийт ард түмний санал хураалт ирээдүйдулс хоорондын холбооны бусад оронд ч болж болох юм гэж улстөрч үзэж байна.
Европын хэд эдэн улсын төлөөлөгчид ЕХ дахь гишүүнчлэлийн талаар санаа бодлоо нэгэнт илэрхийлээд байгаа билээ.Тухайлбал, Чехийн ерөнхийлөгч Милош Земан ЕХ болон НАТО-гоос тус орныг гаргах тухай нийт ард түмний санал хураалт явуулахыг долоодугаар сарын 1-нд уриалсан юм.Словак, Финландад мөн ийм саналын талаар гарын үсэг зуруулж эхлэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ