Террорын ажиллагааны үеэр Багдадад хичнээн хүн амь үрэгдсэн бэ?

Ням гарагт шилжих шөнө иракийн нийслэлд хоёр удаа террорын ажиллагаа үйлджээ. Тэсрэх бодис ачсан машинБагдад хотын төвийн Эль-Каррада дүүргийн нэг рестораны дэргэд дэлбэрсэн байна. Хэсэг хугацааны дараа хотын хойд хэсэгт хоёр дахь дэлбэрэлт болжээ.
Тэсрэх төхөөргүүдийг хүмүүс олноороо цуглардаг газар, тухайлбал шиитийн шашны шүтээн байдаг захын дэргэд болон жуулчдын ихэд сонирходог хүрхрээний хажуугийн талбайд дэлбэлсэн байна.
Иракийн засгийн газрын цэрэг “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байсан Фаллужа хотыг дахин хяналтдаа авсанаас хойш долоо хоногийн дараа энэ хоёр дэлбэлэлт болжээ.
Иракийн нийслэлд болсон террорын ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 165 болж, олон зуун хүн шархадсан байна. Багдад мужийн зөвлөлийн нэг гишүүний хэлснээр, бас олон хүний биеийн байдал туйлын хүнд байгаа учир, хохирогчдын тоо нэмэгдэж болох ажээ.
Энэхүү террорын ажиллагааг үйлдсэнээ “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ