“ИУ” бүлэглэлийн давилуун санаархал газар авч байна

“Исламын улс” бүлэглэлийнүйлдсэн гэх алан хядах ажиллагаадөрвөн тивийг хамарчээ. Энэ бүлэглэлийнхний хяналтад байгаа Ирак, Сири дэх нутаг дэвсгэрийн хэмжээ хумигдаж байгаа хэдий ч,уг бүлэглэлийн нөлөө ихсэж байгааг мэдээ баримт харуулж байна.

Дангаар зарласан халифат улсынхаа хоёр жилийн ойг тэмдэглэхийн тулд “ИУ” бүлэглэл өөрийн нөлөөний графикийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ нь Филиппин дэх аядуу хяналтаас аваад, Франц болон бусад 15 орон дахь“далд” оролцоог хамарсан байна. Гэвчжагсаалтад ороогүй улсууд ч айдас хүйдэстэй байгааг “Вашингтон пост” сонинд дурджээ. Тухайлбал, “ИУ” бүлэглэлийнхэнтэй бэлтгэл сургуулилт хийж байсан нь мэдэгдсэнарав гаруй лал шашинтныг Энэтхэгт ажиглаж байгаа аж.

Олон улсын эвслийн хүчин болон Орос улс бөөн хүчээр бөмбөгдөж, бусад байлдааны ажиллагаа явуулж байгаагаас Сири, Ирак дахь “ИУ” бүлэглэлийнцөм томоохон хохирол хүлээсэн юм. Гэвч уг бүлэглэлийн дайчид Ойрхи Дорнод болон түүний гадна таран байрлажээ. Турк, Нигери, Бангладеш, Египет болон европын хэд хэдэн оронд үйлдсэн халдлага, Орландо, Сан-Бернардинод ганц нэгээрээ үйлдсэн террорын ажиллагаа нь тодорхой үзэл суртлын хувьд “ИУ” бүлэглэлийн чадавхи ямар байгааг харуулж байна. Америкийн сэтгүүлчид энэ хөдөлгөөнийг харгис хэрцгий, бас нөхцөл байдалд хялбархан дасан зохицдог гэж тодорхойлжээ.

“ИУ” бүлэглэл нутаг дэвсгэрээ алдаж байгаа ч, дэлхийд оролцоогоо тэлж байна” гэж тэдний нэг хэлсэн байна.

Ирак, Сирид ялагдал хүлээж байгаа ньхилийн чанадад террорын ажиллагаа үйлдэх хуваариа түргэвчлэн гаргахад тэднийг хүргэсэн юм гэж америкийн тагнуулын албаны төлөөлөгчид үзэж байна. Парис, Турк, Брюссель болон Бангладешт үйлдсэн халдлага нь энэ стратегийн нотолгоо болж болох юм.

“ИУ” бүлэглэл нөлөөгөө хадгалахын тулд дэлхий нийтийн шинжтэй террорын кампанит ажлаа идэвхижүүлнэ хэмээн бид үзэж байна” гэж америкийн Тагнуулын төв газрын захирал Жон Бреннан өнгөрсөн сард хэлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ