Ямар ч өвчний эсрэг хэрэглэж болох вакцин бүтээжээ

Массачусетсын технологийн дээд сургуулийн инженерүүд аливаа өвчний цар дэгдэлтийн үед долоо хоногийн хугацаанд л хялбархан гаргаж авч болох шинэ төрлийн вакцин бүтээжээ.Судлаачид Эбола, гахайн ханиад болон токсоплазмын эсрэг биетийг гаргаж авч чадсан бөгөөд эдгээр биет 100 хувийн үр дүн үзүүлсэн байна.
Өөрсдийнх нь аргыг халдварт өвчнүүдийн эсрэг төдийгүй,хорт хавдрыг таньж, устгахад тусладаг вакцин гаргаж авахад ч хэрэглэж болно гэж эрдэмтэд хэлжээ.
Олонхиуламжлалт вакциннь вирус юмуу бусад эмгэг генийн идэвхигүй хэлбэрийг агуулж байдаг.Ийм бэлдмэлийг удаан хугацааны туршид гаргаж авдаг бөгөөд зарим ньэрүүл мэндэд маш их эрсдэл үүсгэдэг юм.Бусад вакцин нь микробыг нийлэгжүүлдэг уургаас бүрддэг, гэхдээдархлааны хүчтэй, тогтвортой хариу урвал тэр бүр үүсгэдэггүй байна.Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжилтнүүд бие махбодийн хамгаалалтын системийн зүгээс үзүүлэх хариу үйлдлийг идэвхижүүлдэг бодис буюу адъюваныг хэрэглэдэг юм.
Шинэ вакциныг булчинд тарьж болдог ньтүүнийг хэрэглэх явдлыг хялбар болгодог байна. Биед ормогцоо нано-бөөмс нь эсрэг биет болон Т-эсийн ялгаралтыг идэвхижүүлдэг аж.Судлаачид вакциныг хулгана дээр туршсан бөгөөдулмаар хулганууд Эбола, гахайн ханиадны вирус, түүнчилэн токсоплазмыг эсэргүүцэх чадвартай болж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ