Өндөр харагдуулдаг хувцаслалтууд
Эмэгтэй хүн ерөнхийдөө 160 см-ээс дээш өндөртэй бол дундаж өндөртэйд тооцогддог. Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно. Ялангуяа зуны улиралд эдгээрийг баримтлах хэрэгтэй шүү!

Энэ нь биеийн пропорцыг тэнцвэржүүлж, таныг илүү туранхай бас өндөр харагдуулна. Эсрэгээрээ битүү энгэртэй, дугуй захтай цамцнууд нь жинг нэмж, таныг овортой, бас намхан харагдуулна гэдгийг санааарай.

Энэ жилийн трэнд болж буй нэг хөл тэр чигтээ ил гардаг, оноотой урт даашинз, юбка нь таныг өндөр харагдуулах чухал хувцаслалтуудын нэг.

70, 80-аад оны трапицан өмдний загвар эргэн ирлээ хатагтай нар аа! Тэгэхдээ бүр таныг байгаагаас тань өндөр харагдуулах давуу талтайгаар иржээ.

Өндөр суудалтай өмд нь харвин, унжсан гэдсийг далдалж өгдөг учраас та дээгүүр нь бэлхүүс гаргасан богинохон цамц өмсөхөд тохиромжтой.

Өндөр суудалтай өмднөөс ч илүүтэй таныг өндөр харагдуулах "ашигтай хувцас" гэж үүнийг л хэлнэ дээ...

Хувцсан дээрх хээ, судланд цаашдаа ач холбогдол өгч байгаарай. Учир нь хөндлөн судал таныг тарган, цэгцгүй биетэй харагдуулдаг бол, эсрэгээрээ босоо суудалтай өмд цамц нь өндөр, туранхай харагдуулдаг юм.

Биеийн шаргал өнгө, цайвар ягаан, цагаавтар өнгөтэй өсгийтэй гутал, баллерина гутал, кэт, пүүз зэрэг нь таныг байгаагаас тань өндөр харагдуулж чадна.

Та хэр тарган, туранхай тань хамаагүй, "jumрsuit" таныг байгаагаас тань 1 дахин өндөр харагдуулах болно.

Гуяар татсан, тод өнгөтэй, эрээн хээтэй богино юбканууд таны хөлийг илүү урт харагдуулдаг. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Мэдээж таныг өндөр харагдуулна гэсэн үг юм шүү дээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ