Венесуэлийн өргөн хэрэглээний барааны хомсдолд засгийн газрыг буруутгав

Венесуэль улсад өргөн хэрэглээний барааны хомсдол үүссэн нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Засгийн газар, шинэхэн ерөнхийлөгч Николас Мадуро энэ байдлыг хиймлээр үүсгэсэн хэмээн сөрөг хүчнийхнийг буруутгаж байгаа бол эдийн засагчид, мэргэжилтнүүд харин тэднийг өөрсдийг нь буруутгаж байна. Венесуэлийн эрх баригчид барааны хомсдолтой тэмцэхээр Худалдааны яаманд 80 сая орчим ам.долларын зээл олгожээ.

Зээлээр гадаадаас 39 сая ширхэг ариун цэврийн хэрэглээний цаас, их хэмжээний шүдний оо, саван, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн бүтээгдэхүүнхудалдан авах ёстой байжээ. Эдгээр бараа нь нийлүүлэгдсэн эсэх нь тодорхойгүй байтал нийслэл Каракас хотод хомсдолд орсон бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр агуулсан нууц агуулахыг цагдаа нар илрүүлсэн байна. Ажиллагааны явцад ариун цэврийн хэрэглээний 2500 боодол цаас,400 хайрцаг хүүхдийн живх, 7000 литр жимсний шүүс зэргийг илрүүлэн хураажээ.Дээрх барааг хаанаас худалдан авсан, мөн хэнд зориулан ийнхүү хадгалж байсан нь тодорхойгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ