Греф мөнгөө хэрхэн хадгалах талаар оросын иргэдэд зөвлөжээ

Оросын Хадгаламжийн банкны тэргүүн Герман ГрефИх Британийг ЕХ-ноос гарах гэж байгаатай холбогдуулан евро, фунтээр хөрөнгө оруулахгүй байхыг мэргэжлийн бус хөрөнгө оруулагчдад зөвлөжээ. Тэр “В Контакте” нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн асуултад хариулахдаа ингэж мэдэгдсэн байна.

Brexit-ийг харгалзан үзвэл,европын валютын хэрхэх нь тодорхойгүй байна. Гэвч мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд одоо евро, фунтээр хөрөнгө оруулах боломж байна гэж Греф тэмдэглэжээ.

Хадгаламжийн банкны тэргүүн “дэрэн дороо” мөнгөө хадгалахгүй байхыг оросын иргэдэд бас зөвлөөд,мөнгийг “хөдөлгөөнд байлгах” нь дээр гэжээ. Ингэхдээ тэр депозитыг хамгийн найдвартай арга гэж нэрлэсэн байна.

“100 мянган рублийг рублиэр хадгалах хэрэгтэй. Рублийн ханш одоогоор өсөх хандлагатай байгаа.Хэрвээ та 10 сая рубльтэй бол, харин валютын эрсдэлийгтөрөлжүүлэх тухай ярьж болно.Ийм нөхцөлд янз бүрийн валютаар хадгалж болно” гэж Греф хэлсэн байна. Хадгаламжийн банкны тэргүүн АНУ-ын доллараас гадна, швейцарын франк, норвегийн крон, сингапурын долларыг дурджээ.

“Мөнгөө өөрөө захиран удирдахыг би зөвлөмөөр байна. Яагаад гэвэлөөрийн хөрөнгийг удирдах бие даасан хариуцлага гэж байдгийг практик харуулж байгаа юм. Энэ нь уг мөнгөөр хамгийн оновчтой хөрөнгө оруулах цорын ганц баталгаа юм” гэж Хадгаламжийн банкны тэргүүн тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ