Трампын хүргэн нь белорусын партизануудын удам гэнэ

Зүүн гараас Жаред Кушнер, Иванка, Дональд Трамп, түүний гэргий Мелания
Тэрбумтан, АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын хүргэн нь белорусын партизаны үр удам гэнэ. Жаред Кушнер өөрийн мэдлийн “New York Observer” сэтгүүлд ингэж бичжээ.
Түүний үзэж байгаагаар, өнөөгийн америкчуудыг “арьсны үзэлтэн” гэх юмуу “еврейг үзэн ядагч”хэмээн хочилж цолложбайдгийг тэмдэглэхийн тулд тэр өөрийн намтрын энэ баримтын тухай өгүүлсэн байна.
Дараа нь тэр өөрийн өвөг дээдсийн тухай бичжээ. Тэд Холокостод шууд хэлмэгдэж байсныг Кушнер дурдсан байна.Пёрл-Харборыг дайрсан өдөр – 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нднацистууд районы төв Новогрудок хотын еврейн хорооллыгбүслэж, хүмүүсийг хоёр эгнээ болгон жагсаажээ.Үхэх ёстойгий нь баруун гар талд, амьд үлдэхийг нь зүүн гарт зогсоосон байна. Миний эмээгийн дүү бүсгүй ямар нэг аргаар нуугдахаар гэр рүүгээ зугадахад, нэг жаал хүү түүнийг хараад, чирч гаргаж ирсэн байна. Тийнхүү тэр Новогрудка хотод еврейчүүдийг хүйс тэмтрэх үеэр алагдсан 5,1 мянган хүний нэг болсон юм” гэж Кушнер бичжээ.
“Миний эмээ ой руу зугадсанаар, Бельскийн партизаны отрядад орж, харин энэ үеэр түүний дүү залууг германчууд буулан алсан байдаг. Тэнд эмээ маань бөөнөөр хорих газраас оргосон миний өвөөтэй танилцсан байна” гэжКушнер төгсгөлд нь бичжээ.
Жинхэнэ арьсны үзэлтнүүд болон бусдад ийм нэр хаяг зүүдэг хүмүүс асар их ялгаатай гэж тэр өгүүллийнхээ төгсгөлд онцлон дурдсан байна.Трамп еврейг үзэн яддаг хүн биш,харин тэр арьсны үзэлтнүүдийг буруушааж, Израилийг шийдвэртэй дэмжиж байдаг гэж түүний хүргэн бичсэн байна.
Зургаан хушуу бүхий гэрэл зураг “Twitter”-т гарснаас болоод Трампыг саяхан еврейг үзэн ядах үзэл баримтладаг хэмээн буруутгасан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ