Бангладешт үйлдвэрийн ажилчид уснаас хорджээ

Бангладешийн нийслэл Дака хотын захын хувцасны үйлдвэрийн ажилчид сэжиг бүхий ус уусныхаа дараа олноороо өвджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Газипур цогцолбор үйлдвэрийн 600 орчим ажилчин хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаагийн газраас мэдээлснээр ажилчдын ундны усыг хэн нэгэн нь зориудаар хордуулсан байж магадгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор хордсон хүмүүсийг эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж эхэлсэн байна.
Бангладешид удаа дараа гарсан үйлдвэрийн ослын дараа Их Британи улсын зүгээс тус улсад үйлдвэрийн ажиллагааны аюулгүй байдлыг хангах талаарх сургалт, арга ажиллагаанд зориулан 18 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ