Австрали ДОХ-ыг ялсан тухайгаа зарлав

Австралийн эмч нар ДОХ-ыг бүрэн ялсан тухайгаа зарлажээ. Юу гэвэл, өвчтөний тоо эрс цөөрсөн байна. Сүүлийн арван жилд Австралийн нутагт нэг мянга хүрэхгүй хүн ДОХ-оор нас баржээ. Ингэхдээ 2014-2016 онд энэ үзүүлэлт эрс буурсан байна. Кирбийн хүрээлэнгийн хүний дархлал хомсдлын вирусийн эпидемиологийн тасгийн эрхлэгч Эндрю Грюлих хэлэхдээ, одоо өвчлөлийн уламжлалт мониторинг явуулах шаардлага огт байхгүй хэмээн батлан хэлжээ.
“Одоо бид өвчлөлийн мониторинг ч явуулахгүй байгаа. Хэрвээ хүмүүсээс хүний дархлал хомсдлын вирусийн халдвар илэрвэл, тэд шаардлагатай эмчилгээг шуурхай хийлгэж, дахин өвчлөхгүй байгаа” гэж тэр хэлсэн байна.
Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авсан хүмүүсийг өвчний эцсийн үеэс хамгаалахын тулд 1990-ээд оны дундуур антиретровирусийн бэлдмэл хэрэглэх болсон нь ДОХ-той тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Энэ оны тавдугаар сард америкийн эрдэмтэд олдмол дархлал хомсдлын хамшинжийг эмчлэх эм гаргаж авахад бас нэг алхам хийсэн юм. Тэд хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авсан амьтдын ДНК-гийн бүтцээс энэ вирусийг эмчлэхэд туслах ген гаргаж авсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ