Клинтон дэд ерөнхийлөгч болж магадгүй хүнээ сонгожээ

Жеймс Ставридис
Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байгаа Хиллари Клинтонтус орны дэд ерөнхийлөгч болж магадгүй хүнийг нэрлэсэн байна.Ройтерс агентлаг учрыг лавтай мэдэх хүний хэлснийг иш татан мягмар гарагт ингэж мэдээлжээ. Хэрвээ Клинтонтөрийн тэргүүний албан тушаалд сонгогдвол, чөлөөнд гарсан адмирал, Европ дахь НАТО-гийн хүчний ерөнхий командлагч асан Жеймс Ставридис дэд ерөнхийлөгч болж магадгүй байна.
Ардчилсан намаас АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг долоодугаар сарын 25-28-нд Филадельфи хотод болох тус намын их хурлын өмнө зарлаж болохыг тэмдэглэж байна.
Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигсдийг сонгож эхлэсэн тухайгаа Клинтон зургаадугаар сарын 8-нд зарласан юм. “Хэрвээ миний сонгох тэр хүннадад ямар нэг юм тохиолдовол, тэр даруй ерөнхийлөгч болж чадна гэдэгт итгэлтэй байгаа учир, би мэргэжлийн хүмүүс, түүний дотор эмэгтэйчүүдийг хамгийн их харж байгаа. Энэ бол хамгийн чухал шалгуур юм” гэж тэр хэлсэн байна.
Жеймс Ставридис2009 оноос 2013 онд Европ дахь Умард Атлантын эвслийн нэгдсэн хүчний командлагчийн албан тушаалыг хашиж байжээ. Энэ үед Хиллари Клинтон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан юм.Цэргийн албанаас чөлөөнд гарсныхаа дараа СтавридисМассачусетсмуж улсын Тафтсын их сургуулийн дэргэдэх дипломатын бодлого, эрх зүйн сургуулийн декан болжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болох юм. Долоодугаар сард Бүгд найрамдах болон Ардчилсан намүндэсний их хурлаа хийж, ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ