Америкт барилга нурж зургаан хүн амиа алджээ

Орон сууцны барилга нурж, хүний амь нас хохирсон хэрэг өчигдөр АНУ-ын Филадельфи хотод гарчээ. Зургаан хүн нас барж, 23 хүн гэмтсэн байна. Нурангин дороос 14 хүнийг эсмэн мэнд аварсан гэж ослын газар дээр ажилласан гал сөнөөгчдимйн багийн ахлагч мэдэгдсэн байна.

Филадельфийн Маркет стрит, 22 дугаар гудамжны өнцөгт орших дөрвөн давхар барилга өчигдөр өглөө орон нутгийн цагаар 10.45 цагт гэнэт нурж унасан байна. Байшингийн нуранги залгаа орших нэг давхар барилгыг мөн дарж, гэмтэл учруулсан аж.Нурах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Барилгын явцад алдаа гаргаагүй, стандартыг бүрэн өмрдөж байсан учир цагдаагийнхан уг хэргийг “Азгүй тохиолдол” хэмээн бүртгэж авсан гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ