Британийн засгийн газарт халаа сэлгээ хийв

Борис Жонсон

Тереза Мэйг Их Британийн шинэ ерөнхий сайдаар томилогдсоны дараавант улсын засгийн газарт хэд хэдэн халаа сэлгээ хийснийг Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Тухайлбал, Лондон хотын дарга асан Борис Жонсон Филип Хэммондын оронд ГХЯ-ны тэргүүн болжээ. Харин Хэммонд өөрөө сангийн сайдаар томилогдсон байна.

Эрчим хүчний сайд асан Амбер Радд ДХЯ-ны тэргүүн болжээ. Түрүүнд нь Тереза Мэй өөрөө энэ албан тушаалд ажиллаж байсан юм.Майкл Фэллон батлан хамгаалахын сайдаар үлдсэн байна.

ЕХ-ноос Их Британийн гарах асуудал эрхэлсэн сайдаар Дэвид Дэвис томилогджээ.

Мэй лхагва гарагт Их Британийн ерөнхий сайдаар томилогдсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ