НАТО-гийн тэргүүн Оростой хийсэн хэлэлцээний тухай ярьжээ

Умард Атлантын эвслийнерөнхий нарийн бичгийн дарга Йенс СтолтенбергОрос-НАТО-гийнзөвлөлийн хүрээнд Морсквад хийсэн хэлэлцээний дүнгийн тухай ярьжээ. Ассошиэйтед пресс агентлаг энэ тухай мэдээлсэн байна.
Столтенбергийн хэлснээс үзвэл,НАТОөнгөрсөн долоо хоногт Варшав хотод батласан “аюулгүй байдлыг бэхжүүлэх чухал шийдвэрийн тухай” Оросын талд бас мэдээлжээ. “Орос улс ч өөрийн зүгээс хийх алхамын тухай бидэнд мэдээлсэн юм” гэж тэр хэлсэн байна.
Орос, НАТО хоёр Украины байдлын асуудлаар харилцан ойлголцож чадсангүй гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Ингэхдээ тодорхой ахицад хүрч чадсаныг тэр тэмдэглэсэн байна.Тодруулвал, Орос улс Балтийн тэнгис дээгүүр байлдааны нисэх онгоц нислэг үйлдэх үеэр радиолокацынхариулагч (хүлээн авч-дамжуулах төхөөрөг) байнга хэрэглэх тухай санал дэвшүүлжээ. Энэ алхам нь агаарт мөргөлдөөн гарах эрсдэлийг багасгахад туслах юм.НАТО-гийн гишүүн орнууд энэ саналыг нарийн судлана гэж Столтенберг амласан байна.
НАТО-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Александр Грушко зөвлөлийн хуралдааны дараа хэлэхдээ,НАТО цэргийн аюулгүй байдлыг бусниулж буй шинэ нөхцөл байдлыг Европт бий болгож байна гэж мэдэгджээ. Түүний хэлснийг ТАСС агентлаг иш татсан байна. Зүүн Европт НАТО-гийн шинэ хүчнийг байрлуулах тухай шийдвэрийг зогсоосноор лдавын өмнө Европын байдлыг тогтворжуулна, харин итгэлцлийн өнгө заслын шинжтэй арга хэмжээ асуудлыг шийдвэрлэхгүй гэж Грушко хэлжээ.
Орос-НАТО-гийн зөвлөлийн хуралдааны өмнө долдугаар сарын 8-9-нд Умард Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалт Варшав хотод болсон билээ.Хуралдааны дүнгийн албан мэдээнд тухайлбал, Польш болон Балти орчмын орнуудад нэмэлт хүчин байрлуулах төлөвлөгөө тусгагдсан юм. Үүнээс гадна, Хар, Балтийн болон Газрын дундад тэнгисийн байдалд тавих хяналтыг чангатгах тухай зарлажээ.
Орос-НАТО-гийн зөвлөл ньОрос болон Умард Атлантын эвслийн гишүүн улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулсан санал бодлоо солилцох талбар юм. 2014 онд Украины байдал хурцадсантай холбогдон эвслийн санаачлагаар тус зөвлөлийн ажил тасалдсан билээ. Бараг хоёр жил завсарласны дараахи тус зөвлөлийн анхны хуралдаан 2016 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ