НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит азтан өнөөдөр тодорно. Тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19.30 цагт шууд дамжуулах юм. Энэхүү тохиролд зургадугаар сарын 1-31-ны хоорондох бүх сугалаа хамаарна. Ингэхдээ өөрчлөлт орсон журмын дагуу зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцоно.
Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
•найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
•долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
•зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
•таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
•гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ