Туркийн шинжээч: үймээн дэгдээгчдэд цэргийнхэн болон ард түмний дэмжлэг байгаагүй

Үймээн дэгдээгчид Туркт төрийн эргэлт хийх гээд чадсангүй, учир нь цэргийнхний дунд болон ард түмнээс хангалттай дэмжлэг авч чадаагүй юм. Анкара хот дахь дүн шинжилгээний “Kafkassam” төвийн тэргүүн, улс төр судлаач Хасан Октай ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үймээн дэгдээх гэсэн санаархалд хоёрын зэрэг нисдэг тэрэг, сөнөөгч нисэх онгоцууд бүхий агаарын цэргийн хүчин болон жандармерийн бүрэлдэхүүнээс цөөн тооны хүн л оролцсоныг Октай тэмдэглэсэн байна. Гэвч хэрвээ үймээн дэгдээгчдийг бүх төрлийн цэрэг болон жанжин штабын удирдлага дэмжсэн бол,тус орон цэргийнхний мэдэлд орох байсныг шинжээч дурджээ.

Долоодугаар сарын 15-нд Туркт цэргийн эргэлт хийх гэсэн боловч, бүр долоодугаар сарын 16-нд үймээнийг дарсан байна. Сүүлчийн мэдээгээр, 265 хүн амь үрэгджээ. Эргэлт хийх гэсэн оролдлогод оролцсон бараг 3 мянган цэргийн хүнийг саатуулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ