Террористын эцэг хүүхдийнхээ тухай ярьжээ

Ницца хотын террористын эцэг хүүхдийнхээ сэтгэцийн өвчний тухай ярьжээ. Манай хүүхдэд “хэцүү үе байсан” гэж Мохамед Бухлелийн эцэг ярьсан байна.

Ницца хотын эргийн гудамжинд цугларсан хүмүүсийг дайрсан ачааны машины жолооч Мохамед Бухлелийн эцэг нь хүүгээ сэтгэцийн асуудалтай байсан тухай ярьжээ гэж телевизийн RTL сувагаар мэдээлсэн байна.

Манай хүүд “хэцүү үе байсан”, тэр сэтгэл мэдрэлийн эмчид эмчлүүлж байсан гэж эцэг нь хэлжээ.Тэр үүнийг нотлох баримт болгон 2004 онд эмчийн бичиж өгсөн жорыг үзүүлсэн байна.

Мохамед Бухлель чухамхүү ямар өвчинтэй байсныг түүний эцэг мэдэхгүй байна. Гэвч түүний хэлснээр, энэ бол хүнд өвчин хэмээн эмчлэгч эмч нь ярьж байжээ. Бухлель хэзээ ч догшин ширүүн авирлаж

байгаагүй гэж түүний эцэг хэлсэн байна.

Бухлелийн гэр бүлийнхэн Тунист байдаг аж.Францад сууж байсан хүүхдээ сүүлийн дөрвөн жил хараагүй гэнэ. Сүүлчийн удаа тэд Ниццад эмгэнэлт явдал болохоос долоохоногийн өмнө утсаар ярьсан байна.Тэгэхэд эцэг, эх нь хүүхдийнхээ ярианаас ямар нэг ер бусын зүйлийг анзаараагүй ажээ.

РИА Новости агентлаг францын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг иш татахдаа, Ниццадтеррорын ажиллагаа үйлдсэний дараа сэхээн амьдруулах тасагт одоо болтол байгаа 20 хүний хэн болохыг тогтоогоогүй байгаа гэнэ.Үүнээс гадна, хотын шарил хадгалах газарт байгаа 16 хүнийгхэнболохыг бас тогтоогоогүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ