Зах, томоохон худалдааны төвүүд өнөөдрөөс хэвийн ажиллана

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төвүүд өнөөдрөөс хэвийн ажиллана.
АСЕМ-ын Дээд түвшиний 11 дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 14-17-ны өдөр худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байсан.
Тус хуваарьт "Нарантуул" олон улсын худалдааны төв, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр, "Өгөөмөр" техникийн зах, Дүнжингарав, Сандэй, Шөнийн зах зэрэг худалдааны төв багтсан юм. Гэхдээ Нарантуул захын хувьд энэ сарын 20-ноос буюу лхагва гаригаас ердийн цагийн хуваариар ажиллана.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ