Уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Үер усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээг холбогдох байгууллагуудаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол өгч ажиллаж байна. Гэвч иргэд анхаарал болгоомжгүйгээс усанд осолдох тохиолдол гарсаар байна.
Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Алдархаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар сум, Төв аймгийн Лүн сум, Ховд аймгийн Булган сум, нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт усны ослоор 17 иргэн амь насаа алдсныг (7 хүүхэд, 10 насанд хүрэгсэд) Онцгой байдлын албаны албан хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багийн “Бойны тохой” гэдэг газарт Орхон голд 3 хүн уначихлаа гэсэн дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 22:50 цагт /23:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /35 настай, эрэгтэй/, М /38 настай, эрэгтэй/, Д /25 настай, эрэгтэй/ нар усанд согтуугаар орж байгаад цүнхээл усанд живж, гарч чадахгүй байсныг авран анхны тусламж үзүүлж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Харин Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг “Гүүрний-Ам” гэдэг газар Туул голын усанд иргэн У /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:35 цагт /18:50 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 2 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;
Ховд аймгийн Булган сумын Алаг толгой баг /сумын төвөөс 45 км/, тус аймгийн “Эрдэнийн шим” ХХК-ийн цахилгаан холбож байсан ажилтан иргэн Б /19 настай, эрэгтэй/ Булган голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:04 цагт /20:24 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, цагдаагийн газрын 2 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 9 албан хаагч, 1 автомашин “Эрдэнийн шим” ХХК-ийн 7 хүн, 1 автомашин, ар гэрийн 10 хүн, 2 автомашин нийт 39 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Х /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт /15:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ