Хоёр Солонгос тохиролцож Кесоныг эргэн нээхээр боллоо

Өмнөд болон Хойд Солонгос тохиролцоонд хүрч Кесоны аж үйлдвэрийн паркийг дахин нээхээр боллоо. Гэрээний дагуу ирэх долоо хоногоос энэхүү паркийг нээнэ хэмээн ВВС уламжилж байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Хойд Солонгосын талаас гаргасан хүсэлтийг Өмнөд Солонгосын тал өнөөдөр хүлээн авч зөвшөөрснөөр тохиролцоо хийгдэж байгаа юм. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд хэлэхдээ “Бид Умардынхны тавьж байгаа энэ саналыг эерэг талаас нь харж байгаа учраас саналыг хүлээн авсан” хэмээн ярьж байна.

Сүүлийн хоёр сарын турш Солонгосын хойгын асуудал хурц байсан. Өнгөрсөн сард Хойд Солонгосын хүсэлтээр Кесоныг хааж Өмнөд Солонгосын 120, Хойд Солонгосын 53 мянган ажилчинаж үйлдвэрийн бүмсийгорхиж байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ