БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхана.
Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч, ажиллаж байгаа солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
Түүний айлчлал өнөөдөр өндөрлөж, онцгой үүргийн онгоцоор нутгийн зүг жолоо зална.
Дашрамд сонордуулахад, Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар БНСУ-ын гурван эмнэлгийн төлөөлөл манай улсын гурван эмнэлгийн удирдлагуудтай гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ