Их Британийн хуулиар 90 мянган кени хүнийг цаазалж байжээ

Их Британийн Засгийн газар Кенийн ард түмнээс албан ёсоор уучлал хүсч, хэлмэгдсэн хүмүүст нөхөн олговор өгөхөөр болсон гэж ВВС уламжиллаа. Учир нь Кени улс англичуудын колони байх үед Мау Маугийн тэмцэл хэмээх нэрээр түүхэнд үлдсэн бослого гарч, Британийн дэглэмийг унагаахыг оролдсон юм. 1950 онд болсон энэ тэмцлийг Их Британи армийн хүчээр дарж, тэр цагаас хойш хатуу дэглэм, журам тогтоосны улмаас энгийн номхон мянга мянган кени хүн амь насаа алдсан.
Британийн Гадаад харилцааны яамны нарийн бичгийн дарга Уилльям Хагийн мэдэгдсэнээр нөхөн олговорт 20 сая ам.доллар зарцуулахаар болсон гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Кенийн ард түмэн үүнийг доромжлол хэмээн үзэж, олон мянган хүний амийг хэрхэн үнэлснийг тайлбарлахыг шаардсан байна.
Кени улс 1963 онд тусгаар тогтоносон Үнэн шударгын дээд шүүхийн хор уршиг кени иргэдийн амьдралд хар мөр үлдээж, эдийн засгийн өсөлтийг хөдөлгөөнгүй барьсан байжээ. Харин 2011 онд энэ журмын уршгаар амьдралаа баллуулсан Муоза Нзили, Уамбуга Ныйнги, Мутони Мара нар Их Британийн Дээд шүүхэд гомдол гаргаснаар өнөөдөр ялалтад хүрч, заргаа авч чадсан нь энэ аж.
Кенийн Хүний эрхийн комисс Үнэн шударгын дээд шүүхийн журам үйлчилж байх үеэр 90 мянган хүнийг цаазаар авч, 160 мянган хүнийг эрүүдэн шүүснээс тахир дутуу болсон бол хоригдож, гутаан доромжлогдсон хүний тоо сая хол давна гэж мэдэгдсэн байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ