Эрдоганыг алахаар завдаж байсныг ОНМХ-ийнхэн олж мэджээ

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган рашаан-сувиллын Мармарис хотын зочид буудалд үймээн дэгдээгчдийг ирэхээс хагас цагийн өмнө уг зочид буудлаас явсан бөгөөд ингэхдээ агаарт түүний нисэх онгоцыг хоёр F-16 сөнөөгч нисэх онгоц дагалдан явж байсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ингэж мэдээлжээ.
Үймээн дэгдээгчдийн мэдээллийголж авсан телевизийн “Al Jazeera” сувгийн мэдээлснээр, үймээн дэгдээгчид Эрдоганы байсан зочид буудал руу цэргийнхний суусан гурван нисдэг тэрэг явуулж,түүнийг алах юмуу баривчлах гэж байжээ. Нисдэг тэргүүдээс 25 орчим цэрэг олсон шатаар буусан байна. Гэвч үймээн дэгдээгчид зочид буудалд туркийн хамгаалалтын албаныхантай буудалцахад хүрчээ.
Ройтерс агентлаг өөрийн эх сурвалжийг иш татахдаа, Эрдоган амралтын дараа Стамбул руу буцахдаа, босогчдыг ирэхээс хагас цагийн өмнө зочид буудлаас амжиж явсныг бас уламжилсан байна. Тэр “хэдхэн минутын дотор л үхлээс мултарсан юм” гэж эх сурвалж дээрх агентлагийн сурвалжлагчид хэлжээ.
Туркийн удирдагчийн “Gulfstream IV” бизнес-жет нисэх онгоц баасан гарагт орон нутгийн цагаар 20 цаг 40 минутад Мармарисын захын Даламан нисэх буудлаас хөөрсөн байна. Агаарт гарсан хойно нь нисэх онгоцыг босогчдын сөнөөгч нисэх онгоцууд гүйцэж иржээ. “Тэд Эрдоганы нисэх онгоц болон дагалдан явсан өөр хоёр F-16 нисэх онгоны радарын ажилд хориг тавьсан юм” гэж туркийн офицер байсан нэг хүн хэлсэн байна. Ингэхдээ тодорхойгүй шалтгаанаар үймээн дэгдээгчид Эрдоганы нисэх онгоцыг сөнөөгөөгүй бөгөөд Стамбулд хүрэх боломж олгосныг тэр тэмдэглэжээ.
Долдугаар сарын 15-ны баасан гарагийн орой хэсэг цэргийнхэн Туркийн засгийн эрхийг булаан авахаар оролдож (Анкара, Стамбул хотын гудамжинд буудалцаж, дэлбэрэлт болж, хүнд техник оруулсан байна), гэвч үймээнийг дарж чадсан байна. Сүүлчийн мэдээгээр, үймээний улмаас 290 гаруй хүн амь үрэгджээ.
Хууль зүйн сайдын хэлснээр, төрийн эргэлт хийх гэсний дараа саатуулагдсан хүний тоо зургаан мянгад хүрсэн байна (тэдний дунд армийн гуравдугаар корпусын командлагчгенерал Эрдал Октюрк, хоёрдугаар армийн командлагч Адем Худути нар байжээ).
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ