АСЕМ-ын уулзалтад 21 тэрбум төгрөг зарцуулжээ

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулснаас үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудлын менежментийн чиглэлээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургасан байна. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбооны зардлаар 6 хүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, сайн дурын 1100 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулжээ. Түүнчлэнаюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг сургаж бэлтгэсэн байна. АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад ойролцоогоор 12 мянга гаруй хүн гар бие оролцжээ.

Энэхүү үйл ажиллагаанд зориулж улсын төвсөөс 2014, 2015 онд тодорхой хөрөнгө батлаагүй, харин 2016 онд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгийг уулзалт зохион байгуулах байр танхим, зочид төлөөлөгчийн унаа, хот тохижилт, дэд бүтэц, аюулгүй байдлын хамгаалалтад ашиглагдах автомашин, тоног төхөөрөмж зэрэгт зарцуулсан байна.

АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, үйлчилгээ зэргээс Монголд үлдэх эдийн засгийн ач холбогдлыг одоогоор 8-10 сая ам.доллар хэмээн тоймлоод байгаа бөгөөд удахгүй нарийвчилсан тооцоо гаргах аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин