Автомашин онхолдон шатаж нэг хүн амиа алджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 2016 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд нийт 250 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 149 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд 3 жолооч, 1 явган зорчигч холбогдсон байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Товчооны зам, Сод Монгол ШТС-ын зүүн урд замд T.Raum маркийн авто машины жолооч Э нь T.Prius маркийн Г жолоочтой, H.Verna маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 09 настай эмэгтэй М, 10 настай эрэгтэй Э, 2 настай эрэгтэй Э нарын 6 хүн гэмтсэн.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газрын 37 зм-н зүүн замд Зил-555 маркийн Б жолоочтой авто машин онхолдон шатаж зорчигч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 3 хүн гэмтлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ