Уруйн үерт хүүхэд өртөв

Сэлэнгэ аймагт Завьт эргүүл ажиллах явцад Эрэн хайх аврах ангийн аврагчид хурдан шуурхай ажиллаж усанд живж байсан зургаан иргэний амь насыг авран хамгаалав. Тодруулбал, долдугаар сарын 13-ны өдөр гурван иргэнийг, 14-ний өдөр гурван иргэнийг усанд живж байхад нь авран хамгаалж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн энэ өдрүүдэд усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж 101 тээврийн хэрэгсэл, 293 том хүн, 168 хүүхэд нийт 463 иргэнд сэрэмжлүүлэх материал тараан ажилласан юм.

Харин аадар бороо, мөндөр орж уруйн үер буусны улмаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд А (11 настай, эмэгтэй), А (7 настай, эмэгтэй) нар нас барсан байна. Тиймээс хүүхдэд тавих анхаарал халамжаа дээшлүүлж, ялангуяа гол усны ослоос сэрэмжтэй байхыг онцгойлон сануулж байна.

2014020512270953659868885201407021122

Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аянга буусны улмаас өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур багана унаж, сумын төвийн цахилгаан тасарсныг “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг өчигдөр 13 тулгуур баганыг сэргээн босгож, 5 под станцыг хэвийн үйл ажиллагаанд оруулжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ