Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хуучин журмаараа үйлчилнэ

Ази, Европын дээд түвшний 11 дугаар уулзалт болж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор долдугаар сарын 16-нд сондгой тоогоор төгссөн, долдугаар сарын 17-нд тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд оролцуулсан билээ.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн хуучин журмаараа хөдөлгөөнд оролцох гэнэ. Харин зарим орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчдийн албан ёсны айлчлал үргэлжилж байгаа учраас тодорхой чиглэлд хязгаарлалт хийх гэнэ. Иймд замын цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ