АСЕМ-ын үеэр гадны хоёр хүнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ

АСЕМ-ийн уулзалтын аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор НЭМГ-ын даргын А/59 дугаар тушаал гарч, зохион байгуулах ажлын хэсэг,тээврийн хэрэгсэл, замын аюулгүй байдлыг хангах дэд штабд ажиллах албан тушаалтны нэрс, цагийн хуваарийг батлуулан чанд мөрдөж ажилласан гэдгийг НЭМГ-аас мэдээлж байна.

  1. АСЕМ-ийн уулзалтын үед нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч, сувилагч, жолооч болон инженер- техникийн ажилчид, үйлчилгээний ажилчид эмийн сан удирдлага болох нийт 56 ажилтан 24 цагаар, зочид төлөөлөгчдийн зам маршрутын дагуу 10 цэгт 10 түргэн тусламжийн баг, төрийн айлчлал хийсэн зочдын хамгаалалтын цуваанд 5 баг, яаралтай тохиолдолд ажиллах 1 баг нийт 16 баг бэлэн байдалд ажилласан.
  2. Тээврийн хэрэгсэл, замын аюулгүй байдлыг хангахдэд штабд НЭМГ, түргэн тусламжийн төв, ХУЭМТ-ийн 6 албан хаагч 2 ээлжээр 18-24 цагаар ажилласан.
  3. Мөн ЦЕГ-ын шуурхай удирдлагын төвд батлагдсан хуваарийн дагуу 12 албан тушаалтан ажиллалаа.
  4. Уулзалтын өдрүүдэд гадаадын 9 зочид төлөөлөгчид үзлэг хийж зөвлөгөө өгч 2 хүнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ.
  5. Шаардлагатай хүний нөөц техник хэрэгслийг 10 минутын дотор зохион байгуулалт хийсэн.

  6. Мөн ажиллаж байсан цагдаа, хамгаалалт үйлчилгээний Монголчууд болох 33 хүнд үзлэг зөвлөгөө өгч ажилласан.

  7. Зохих шатны байгууллагуудад төрийн болон Эрүүл мэндийн газрын шагналд идэвх санаачлагатай ажилласан ажилчдыг материалыг хүргүүлсэн. Тухайн өдрүүдэд ажлын хариуцлага алдах болон зохих шатны байгууллагаас гомдол гараагүй мэргэжлийн өндөр түвшинд анхны удаа олон улсын арга хэмжээг зохион байгуулахад идэвх, санаачлагатай оролцлоо.

Мөн баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 07 сарын 04-ны өдрийн А/65 дугаар тушаалын дагуу 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 9 өдөр тус газрын 19 мэргэжилтэн 24 цагаар ажилласан байна.

Энэ хугацаанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 26 байгууллага 24 цагаар ажиллаж, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн ЭМТ-ийн дотор, шүд, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд 1000-1500 цагийн хооронд ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Дээрх хугацаанд:

- Түргэн тусламжийн 12.0 мянга гаруй дуудлага хүлээн авч,

- Дүүргийн ЭМТ болон Нэгдсэн эмнэлэгт 11.0 мянга гаруй

- 142 Өрхийн ЭМТөвүүд 9000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ