35 цагийн бөглөрөлд 18 хүн таалал төгсөв

Харамсалтай нь, эмч нар тусламж эрсэн хүн бүрт хүрч чадаагүй юм. Тэд мотоцикл хөлөглөсөн ч бөглөрөл дэндүү шигүү байсан учраас цааш нэвтэрч чадаагүй гэнэ. Энэ бөглөрөл үүссэн шалтгааныг тодорхой мэдээлсэнгүй. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо бүс нутгийн захиргаанаас энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг яаравчлан хийхийг шаарджээ. Хөндлөнгийн шинжээчид энэ бөглөрөл Ява арал дээр төлбөртэй замууд хэт олон байдаг учраас үүссэн гэдгийг онцлов. Арлын оршин суугчид лалын шашинтнуудын ариун сар болох Рамадан дууссан явдлыг тэмдэглэхээр үй олноороо хөдөлгөөнд оролцсон ч төлбөртэй замын нэвтрүүлэх цэгүүд дээр үүссэн урт дараалалд гацаж орхисон гэнэ. - See more at: http://www.wikimon.mn/content/69473.shtml #sthash.HNdZTe8d.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ