Адуу хулгайлан нядалж байсныг илрүүлсэн байна


Уг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус тоотод оршин суух 32 настай О гэх эрэгтэйн хашаанд Увс аймгийн харъяат 36 настай Н, 32 настай М гэх эрэгтэйчүүд бүлэглэн адуу хулгайлан нядалж байсныг илрүүлсэн байна.
Сэжигтнүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хамар халзан хар азарга, хул, хул алаг, буурал зүсмийн 4 тооны адуу хулгайлжээ. Улмаар хул зүсмийн адууг нядалж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, үйлдэл дээр нь саатуулсан аж.
Тус хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ