Улаанбаатарт 29 хэм дулаан

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж,
говь талын нутгаар хална.
2016 оны 07 дугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ.Зүүн аймгуудын зарим нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийнуулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ