Өнөөдөр болох үйл явдлууд

  1. 11.00 цагаас "Монгол ньюс"-ийн хэвлэлийн хурлын танхимд өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн хурал хийнэ. Тэрээр УИХ-ын нэр бүхий гишүүнийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутай гэж үзэж байгаа бөгөөд мөн албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэн, АТГ-т давхар шалгуулах болсон талаар мэдээлэл хийх юм байна.
  2. 11:00 цагаас Улсын онцгой комисс Шадар сайдын өрөөнд хуралдана. /Баян-Өлгий аймгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм байна/
  3. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний хагас жилийн байдлаарх мэдээллийг Засгийн Газрын III байрны 320 тоотод 11.00 цагаас хийнэ.
  4. 11:00 цагаас Баянгол Зочид буудалд Дархан хотод 10МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12:00 цагаас Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монголын шигшээ багийн тамирчдын TEAM MONGOLIA брэнд хувцсыг олимпийн баг тамирчдад гардуулах хэвлэлийн бага хурал болно.
  6. Ламын Чодва буюу "Багшийг тахихуй" хурлыг 13.00 цагаас зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ