Британийн шинжээч: Туркийг шинэ эргэлт хүлээж байна

Роберт Фиск: :Дараачийн эргэлт амжилттай болно.

Ойрын ирээдүйд Турк улс шинэ амжилттай эргэлтийн гэрч болно гэж британийн нэрт сэтгүүлч Роберт Фиск үзэж байна.

Тэрээр британийн “Индепендент” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ Османы эзэнт гүрнийг сэргээж, хөрш улсуудыг дайснаа болгохоор илэрхий санаархаж буй Эрдоганы зааврыг туркийн арми ирээдүйд дагахгүй гэж тэмдэглэжээ.

Эрдоганы дэглэм Туркийг дэлхийн бүх нутаг орны хөлсний этгээдүүдийн бааз болгон, улмаар тэднийг Сирид илгээх америкийн зарлиг тушаалыг биелүүлж байгаагийнхаа хариуд их хохирол амсана гэж нийтлэлч онцлон дурдсан байна.

Төрийн эргэлт бүтэлгүйтсэн нь түр зуурын зүйл мөн, учир нь ирээдүйд Туркийн арми өөрийн хувьд хүлээн авах аргагүй Эрдоганы номлолыг цаашид ч эсэргүүцэх болно гэж Фиск бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ