Иргэд хөвдөг гүүрээр зорчиж байна

Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Тэрхийн төмөрбетон гүүрэнд эвдрэл гарсан учир долдугаар сарын 3-наас эхлэн хаасан. Уг гүүрийг шинэчлэн засварлахад цаг хугацаа шаардагдах тул хөвдөг гүүр байрлуулж, долдугаар сарын 13-ны өдрөөс хөдөлгөөнийг нээгээд байна. Түүнчлэн уг гүүрээр зорчих иргэд, тээвэрчдэд зэвсэгт хүчний алба хаагчид аюулгүй зорчиход тусламж үзүүлэн ажиллаж байна. Одоогоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 40 хүртэлх тонны хязгаарлалттай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх боломжтой хэмээн албаныхан мэдээллэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ