Яг түүн шиг шоуны оролцогчид Их тэнгэрт уригдлаа

Өнөөдөр Их тэнгэрт ASEM-ийн хаалтын хүлээн авалт болох юм. Тэгвэл энэ үдэш үзэгчдийг жинхэнэ утгаараа байлдан дагуулсан "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогчид болох Г.Баярцэнгэл, Б.Маралжингоо, С.Сарнай, Э.Энхзол нарт ерөнхийлөгч урилга илгээжээ. Тэд Их тэнгэрт хурсан зочдыг шилдэг үзүүлбэрүүдээрээ хөгжөөх нь байна. Төрийн тэргүүн хүртэл таалан үзсэн шоу хийж чадсан "Боловсрол" суваг телевизийн хамт олонд энэ дашрамд талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Үзүүлээд өгөөрэй, та нар үнэхээр яг тэдэн шиг байж чадсан шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ