Францад онц байдлыг зургаан сараар сунгажээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны террорын ажиллагааны дараа Францад онц байдал тогтоосон билээ

Францын Үндэсний хуралтус оронд тогтоосон онц байдлын горимыг дахин зургаан сараар сунгасныг оросын мэдээллийн РБК холдинг уламжилсан байна.

Ийм шийдвэр гаргахаас өмнө шөнө дундаас хойш хүртэл үргэлжилсэн санал шүүмлэлийн үеэр ерөнхий сасйд Мануэль Вальс хэлэхдээ, Франц улс террористуудын бай хэвээр байгаа бөгөөд Сири, Ирак дахь террористуудын эсрэг тэмцэж байгаа юм гэж тэмдэглэжээ.

130 хүн амь насаа алдсан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны Парисын террорын ажиллагааны дараа Францад онц байдлын горим зарласан юм. Цаашид энэ горимыг нэг бус удаа сунгасан бөгөөд гэвч долоодугаар сарын 14-нд тус орны эрх баригчид уг горимыг цуцлахаар шийдвэрлэжээ.

“Бид онц байдлыг тодорхой бус хугацаагаар сунгаж чадахгүй, ингэж сунгах нь ямар ч утгагүй байх болно. Ингэж сунгавал, бүх нөхцөл байдалдбид хууль дүрэм бүхнээс дээгүүр байдаг бүгд найрамдах улс биш болно” гэж тэгэхэд ерөнхийлөгч Франсуа Олланд тодруулан тайлбарлаж байсан юм.

Харин тэр өдрийн орой Францад дахин террорын ажиллагаа үйлдсэн билээ.Ачааны машин барьсан Мохамед Бухлель гэгч Ницца хотын Английн эргийн гудамжинд хүмүүсийг дайрч, 84 хүний амь насыг бүрэлгэсэн юм. Цагдаа нар террористыг устгасан бөгөөдхарин болсон явдлыг үйлдсэн гэдгээ “Исламын улс” бүлэглэл хүлээжээ.

Бухлель радикал үзлийг маш түргэн дагасан бөгөөд ийм маягийн террорын ажиллагаанаас сэргийлэх нь туйлын хэцүү гэж Францын ДХЯ-ны тэргүүн Бернар Казнев мэдэгдсэнийг тэмдэглэвэл зохино. Түүний хэлснээр, гэмт этгээд тусгай албадын хараа хяналтад байгаагүй бөгөөд ямар нэг террорын бүлэглэлд хамаарагдаж байсан шинж тэмдэг илэрч байгаагүй ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ