НҮБ-ын тэргүүнд нэр дэвшигсдийн талаар анхны санал хураалт явуулжээ

Санал хураалт хаалттай болсон байна

Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигсдийн талаархи анхны нууц санал хураалт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд болжээ.

Эхний шатны дүнгээр Португалын ерөнхий сайд байсан Антониу Гутерриш тэргүүлж байгаа нь тодорхой болсон байна. Түүний дараа Словен улсын ерөнхийлөгч асан Данило Тюрк оржээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд 12 хүн нэр дэвшсэн юм. 12 нэр дэвшигчийн жагсаалт яваандаа цөөрөх болно. Тухайлбал, 2006 онд дүнгийн санал хураалтад таван нэр дэвшигч л үлдэж байсан юм.

Аюулгүйн Зөвлөлийн гишүүд санал өгөх хуудсанд бичигдсэн “Дэмжиж байна”, “Дэмжихгүй байна”, “Саналаа илэрхийлээгүй” гэсний аль нэгийг тэмдэглэн, сонголтоо хийдэг юм.

Зүүн Европын төлөөлөгч НҮБ-ын тэргүүн болж болох юм хэмээн үзэж байгаагаа Аюулгүйн Зөвлөлийн зарим гишүүн илэрхийлж байгаа ажээ.Зарим нь ерөнхий нарийн бичгийн даргаарэмэгтэй хүнийг сонгохыг хүсч байна. Гэвч ямар ч нөхцөлд энэ нь тайван бус цаг үед НҮБ-ыг удирдах чадвартай тийм хүн байх ёстой юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ