Хятадаас хоёр дахь эмэгтэй сансарт ниснэ

БНХАУ “Шэнжоу-10” сансрын хөлгөө энэ сарын сүүлчээр хөөргөхөөр болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хөлгийн багийн гурван гишүүний нэг нь эмэгтэй гэнэ. Нисэгч Ван Япин нь тус улсаас сансарт нисэж буй хоёр дахь хятад эмэгтэй болж байна. 1963 онд Оросын эмэгтэй нисэгч Валентина Терешкова анх сансарт ниссэнээс хойш 20 жилийн дараа НАСА-гийн бүтээсэн “Челленжер” хөлгөөр АНУ-ын эмэгтэй нисэгч Селли Райд, “Шэньжоу-9” хөлгөөр БНХАУ-ын Лю Ян нар сансарт хөл тавьж байсан юм. Мөн Өмнөд Солонгос болон Пакистан улс сансрын анхны нисэгчээрээ эмэгтэй хүн сонгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ