Трамп: АНУ-д бусад орныг сургамжлах эрх байхгүй

АНУ-ын эрх баригчид бусад улс оронд заавар зөвлөгөө өгөх ёсгүй, харин эхлээд өөрийн оронд эмх журам тогтоох хэрэгтэй гэж Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп мэдэгджээ.

“Манай оронд юу болж байгааг та нар харцгаа даа. Хэрвээ хүмүүс цагдаа нарын амь насыг гудиггүй хөнөөжбайхад, бид бусдад яаж зөвлөгөө өгччадаж байна аа?” гэж тэр хэлжээ.

Тухайлбал,төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэний дараа “цэвэрлэгээ” явуулахыг Туркэд зааварлах бодолгүй байгаагаа Дональд Трамп онцлон тэмдэглэжээ.

Хэрвээ намайг АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалд сонговол, Оростой шөргөөцөлдөх тохиолдолд НАТО-гийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж буй тус эвслийн тэр орнуудыг л би дэмжих болно гэж тэрбумтан бас онцлон дурдсан байна.

Бүгд найрамдах намаас АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр батлагдсанИндиана муж улсын захирагч Майкл Пенс өмнөхөн нь Барак Обама, Хиллари Клинтон нарын баримтлаж буй гадаад бодлогыг шүүмжилсэн юм. Орос улстай Цагаан ордны харьцаж байгаа байдал дампуурлын шинжтэй байна гэж тэр үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ