Мэдрэл муутай хүмүүсийг депутат болгохгүй

Карелийн орон нутгийн парламентын гишүүд сэтгэцийн гажигтай, мэдрэл муутай, архи, тамхины донтой хүмүүсийг ОХУ-ын думийн сонгуульд оролцохыг хориглосон хуулийн төслийг Думд хүргүүлжээ.
Тийнхүүхууль тогтоох хуралд нэр дэвших эрхгүй хүмүүсийн жагсаалтыг сунгахыг санал болгож байна. Одоогийн байдлаар шүүхээр шийтгүүлсэн, захиргааны хариуцлагын шийтгэл хүлээсэн, гадаад улсуудын иргэдийн хувьд депутат болох зам хаалттай юм.
Депутат юмуу бусад сонгуульт албан тушаалд нэр дэвшигчбүртгүүлэхдээ бусад баримт бичгийн хамт дээр дурдсан өвчинтэйэсэх тухай эмнэлгийн магадлагааг танилцуулах ёстой болж байна гэж РИА Новости агентлаг бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ