Токиогийн захад гэмт этгээд халдлага үйлджээ

Япондхутга агссан гэмт этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнасрамжийн газарт халджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр,наад зах нь 15 хүн амь үрэгдсэнийг Киодо агентлаг уламжилсан байна.

19 хүн амь насаа алдсан байж ч магадгүйгэсэн өөр мэдээ ч байгаа ажээ.Шархадсан дөрвөн хүн үхлүүт байгаа гэнэ.

Үүнээс гадна, бас 45 хүн хэлмэгдэж, тэднээс 20 хүний биеийн байдал туйлын хүнд байгаа ажээ.

РИА Новости агентлаг телевизийн NHK сувгийннэвтрүүлгийг иш татахдаа,26 настай залуу Токио хотоос баруун тийш Канагава мужийн Сагамихарха хотын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газарт үнэхээр аймшигт яргалал үйлдсэн байна гэв.

Сэжигтэн даваа гарагт шилжих шөнө асрамжийн газарт халдаж,хагас цагийн дараа цагдаа нарт бууж өгчээ.Зарим мэдээгээр, энэ эрэгтэй өмнө нь уг асрамжийн газарт ажиллаж байсан байна.

Авто механикаар ажиллаж байсан Токио хотын оршин суугч Томохиро Като гэгч 2008 оны зургаадугаар сарын 08-ндхоёр тоннын даацтай ачааны машин түрээсэлж аваад, хотын төв рүү явж, энд явган зорчигчдыг дайрчээ. Ингэснийхээ дараа тэр машинаасаа буугаад, ойр хавийн хүмүүсийг хамаа намаагүй хутгалж эхэлсэн байна. Үүний улмаас долоо хүн амь үрэгдэж, бас 10 хүн шархаджээ. 2011 онд түүнд цаазаар авах ял оноосон аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ