Онгоцны буудлаас цогцос олджээ

Москвагий н онгоцны буудал орчмоос эрэгтэй хүний цогцос олджээ. Одоогоор цагдаа нар нас барсан хүний хэн болохыг тодруулахаар ажиллаж байна.Агаарын тээврийн «I FLY» компанийн хөлөг Италийн Римини хотоос хөөрч, Оросын нийслэлийн «Внуково» онгоцны буудал дээр урд шөнө Москвагийн цагаар 01:00 цагийн үед газардсан байна. Буудлын техникийн ажилтнууд хөлгийг үзэж шалгаж явахдаа цогцсыг харжээ.
Нас барсан хүний нэр зорчигчдын нэрсийн жагсаалтад байгаагүй нь тогтоогджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ