Клинтон ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшив

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор нэр дэвшигч болов. Филадельфи хотод намын их хурлын үеэр түүний нэр дэвшихийг баталгаажуулсан хангалттай тооны төлөөлөгч санал өгсөнийг Ройтерс агентлаг уламжилжээ.
Сонгуулийн өмнө ширүүн өрсөлдөөний явцад Клинтон Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерсыг ялсан билээ. Сандерс сүүлд нь хуучин нарийн бичгийн даргыг дэмжсэн юм.
Клинтон АНУ-ын улс төрийн хоёр тэргүүлэх намын нэгнээс ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй болов. Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд түүний дэвшүүлсэн Виржини муж улсаас сонгогдсон сенатч Тим Кейн Клинтоны хамт сонгуульд оролцоно.
Бүгд найрамдах намынхан түрүүнд нь бизнесч Дональд Трампыг ерөнхийлөгчид нэр дэвшигчээр батласан юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ирэх 11 дүгээр сарын 08-нд болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ