Японд цацрагийн нөлөөтэй хавдрын өвчлөл нэмэгджээ

Фукушимагийн АЦС-д осол гарсны дараанаас хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ сард хийгдсэн иргэдийн эрүүл мэндийн шинжилгээгээо насанд хүрээгүй 12 хүүхэд бамбай булчирхайн хорт хавдартай байжээ. Энэ нь хоёрдугаар сарынхаас дөрөв дахин их аж. Бас 15 хүүхэд энэ өвчний шинж тэмдэгтэй байсан ч яг өвчтэй гэдэг нь тогтоогдоогүй байна.

Тиймээс тус мужийн 18 хүртэлх насны 174 мянган хүн шинжилгээнд хамрагдаад байгаа аж. Нийтдээ 360 мянган хүнд шинжилгээ хийх юм байна. Бамбай булчирхай нь цөмийн урвалын дүнд агаарт цацагддаг радио идэвхт изотопд өртөмхий байдаг, ялангуяа хүүхэд, залуусын хувьд тун эмзэг байдаг гэнэ. НҮБ-ын мэдээгээр бол Оросын Чернобылийн АЦС-д гарсан ослын дараа эндхийн 18 хүртэлх настай 6000 хүнд энэ өвчин туссан байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ